Орц:
Үндсэн хоолонд:
- 450гр HUCHU premium beef – Цоройны загасан махан стейк
- 1/4 аяга оливын тос
- 1/4 аяга нимбэгний шүүс
- 1/4 аяга цагаан дарсны цуу
- 6 хумс саримс
- 2 цайны халбага дилл
- 1 цайны халбага зөгийн бал
- 1/2 цагаан давс
- 1/4 хар перец
- 4ш бүхэл үрийн пита талх
Өргөст хэмхний саладнд:
- 1/3 аяга тослог багатай фета бяслаг
- 10ш үрлэн улаан лооль, хэрчсэн
- 2 аяга жижиглэсэн өргөст хэмх
- 1/4 аяга шинэхэн орегано
- 1-1/2 аяга жижиглэсэн улаан сонгино
- 1 нимбэг, хальсалсан, шүүслэг
- 1 халбага оливын тос
- 1/4 цайны халбага давс
- 1/4 цайны халбага нунтаг чинжүү
- 1 аяга hummus
Бэлтгэх:
- Дунд зэргийн хэмжээтэй саванд оливын тос, нимбэгийн шүүс, цуу, саримс, дилл, зөгийн бал, давс, перецээ хольж хутгаад цоройны загасан махаа бэлдсэн соусандаа хийж 6 цаг хөргөгчид дарна.
- Өргөст хэмхийн салатны орцуудаа бүгдийг нь том саванд хийж хутгана.
- Цоройны загасан махыг хөргөгчид дарсны дараа зориулалтын нүүрстэй гриллд 11-16минут, хэрэв газын гриллэн дээр болгох бол дунджаас бага галд 16-21минут шарна .
- 4.60мл орчим hummus-г пита талхан дээрээ жигд түрхэж өргөст хэмхийн салатыг тавина. Цоройны стейкийг нимгэн зүсэж пита дээрээ нэмнэ.