Орц:
HUCHU premium beef – Хангер стейк 1ширхэг (600-800гр)
- 450гр вандуй,арилгасан
- 2ш улаан чинжүү
- Саладны навч
- 1/2 улаан сонгино
- 1/4 аяга цэнхэр баяслаг
Салатны дрессинг:
- 1/4 аяга оргилуун дарс
- 2 цайны халбага ургамлын тос
- 2 цайны халбага чили флакс
- 2 цайны халбага агч модны сыроп
- 1/4 халбага давс
- 1/4 халбага перец
Бэлтгэх:
- 350мл буцлаж буй ус руу ногоон шошоо нэмээд 4-5 минутын турш зөөлөн гал дээр чанана.
- Шош хангалттай зөөлөрсний дараа шүүж авна.
- Шош буцлах хооронд орцуудаа хольж салатны дрэссингээ бэлтгэнэ.
- Хангер стейк дээрээ хоёр халбага чили флаксаа жигд цацаад хайруулын тавагт хоёр талаар нь 14 минут шарна. Ингэхдээ галаа өөрийн мэдрэмжээр тааруулаарай.
- Үүнтэй зэрэгцүүлэн чинжүүгээ 7-11 минут чанаж болгоно.
- Шарж бэлтгэсэн стейкээ махны ширхэгийн хөндлөн чиглэлд нимгэн зүсээрэй.
- Болгосон чинжүүгээ мөн 3 см өргөнтэй хэрчиж бэлтгэнэ. Дараа нь өөрийн амтны мэдрэмжиндээ тааруулан давсаар амтлаарай.
- Ингээд том саванд бэлтгэсэн орцуудаа холиод дээр нь зүссэн стейк, цэнхэр бяслагаа тарааж тавина.
- Бэлтгэсэн салатны шингэн амтлагчаа дээгүүр нь жигд цацаж өгөөрэй.