Орц:
HUCHU premium beef – хааны цул мах (1.8кг)
- 2 цайны халбага оливын тос
- 1 цайны халбага далайн давс
- 1 цайны халбага бутласан хар перец
- 2 аяга том хэрчсэн сонгино
- 2 аяга давс багатай үхрийн шөл
- 1\4 аяга кечуп
- 2 аяга worcestershire соус
- 1 аяга үрлэн улаан лооль
- 450гр лууван, 2см зузаантай хэрчсэн
- 2 халбага цэвэр лемоны шүүс
- Бага зэрэг хэрчсэн яншуй (сонголтоор)
Бэлтгэх:
- Шарах шүүгээг 300 хэмд урьдчилан халаана.
- Цул махыг давс перецээр амталж, шарах шүүгээнд хий зориулалтын тогоондоо хайрс тогттол шарна.
- Тогооноос махаа гаргаад бэлтгэсэн сонгиноо хийж 8 минут шаргал өнгөтэй болтол шарна. Дээрээс нь мах, үхрийн шөл, улаан лоолын соус, worcestershire соусаа нэмж хийнэ.
- Тогоогоо таглаад шарах шүүгээндээ хийж 2 цаг болгоно. Үүний дараа төмс, луувангаа хийж 30минут үргэлжлүүлэн болгоно.
- Хоолоо таваглахаасаа өмнө бага зэрэг лемоны шүүс, яншуй цацаж таны хоол бэлэн болно.
Шарах шүүгэнд хийж болдог зориулалтын тагтай тогоо ашиглахаа мартуузай.