Орц:
- HUCHU Premium beef -New York strip steaks – 6ш
- 1 цайны халбага цөцгийн тос
- Давс
- Перец
- Нунтаг саримс
Чимчүри соуснд:
- 1/2 аяга шинэхэн яншуй
- 1/2 аяга оливын тос
- 2 цайны халбага улаан дарсны цуу эсвэл лимоны шүүс
- 2 халбага жижиглэсэн саримс
- 1 халбага орегано
- 1/2 цайны халбага хар перец
- 1/2 цайны халбага улаан чинжүүний флакс
- 1/2 цайны халбага нунтаг сонгино
- 1/4 цайны халбага нунтаг саримс
- 1/2 цайны халбага гималайн ягаан давс
Хэрхэн хийх вэ?
- Чимчүри соус бэлтгэхдээ дээр дурьдсан бүх орцыг миксерт хийж соус болгон бэлтгэнэ.
- Ширмэн эсвэл хайруулын төмөр тавгаа өндөр хэмд халаах зуураа өрөөний температурт буй стрип стейкээ давс, перец, саримсаар сайтар амтлана.
- Нэг халбага цөцгийн тосоо хайруулын тавагт хайлуулан стейкээ хоёр талаас нь тус бүр 2 минут шарна.
- Та өөрийн идэх болцоосоо шалтгаалан галаа бууруулж, өөрийн мэдрэмжээр шараарай.
- Ингээд стейкээ шарж дууссаны дараа 2-3 минут амрааж, бэлтгэсэн чимчүри соустайгаа хамт таваглана.
- Хүчү премиум бийфийн стриплойныг бүрэн гэсгээж, 1см орчим зузаантайгаар хөндлөн зүсэж, нью йорк стрип стейкээ шарахад бэлтгэнэ.