Орц:
HUCHU premium beef – Хавирганы толгойн махан стейк 500-650гр
Стейкны амталгаанд:
- 1/2 цайны халбага давс
- 1/2 цайны халбага перц
- 2 халбага оливын тос
- 1 мөчир розмарин
Оливын тосны оронд сайн чанарын цөцгийн тос ашиглах боломжтой. Саримсаа нэмээд шарсан ч болно.
Бэлтгэх:
- Стейкны нойтон махыг давс, перец, оливын тосоор амталж дарна.
- Халаасан хайруулын тавагт стейкыг тал бүрээр нь хайрс тогттол 1-2 минут шарж өгнө. (brown crust)
- Галыг 2 дахин бууруулж тохируулаад розмарин, оливын тос хийнэ.
- Шарах явцдаа хайруулын таваг дахь оливын тосыг стейкны махан дээрээ хийж өгнө. Давтамж нь олон байх тусам амттай болдог.
- Шарж дуусмагц стейкийг хайруулын тавагнаас гаргаад амтат шүүсийг нь махандаа жигд тараахын тулд 3-5 минут амраана.
Шарсан стейкээ өөрийн дуртай хачиртай хослуулан амтархан зооглож болох хэдий ч шинэ ногооны салат бүх төрлийн стейктэй үнэхээр гайхалтай хослодог шүү.