Орц:
- HUCHU Premium beef – Шаант богтосны мах (1.8кг)
- 1/2 аяга шоо дөрвөлжин хэрчсэн лууван
- 1/2 аяга хэрчсэн цоохор майлс (celery)
- 1ш шоо дөрвөлжин хэрчсэн сонгино
- 2 цайны халбага хэрчсэн саримс
- 3-4ш ганга
- 1 аяга хуурай цагаан дарс
- 1-2 аяга үхрийн махны шөл
- Бага зэрэг гурил
- Давс
- Перец
Бэлтгэх:
- Шаантны хэрчмээ давс, перецээр амтлаад гадар хэсгийг нь гурилаар бүрнэ. Дараа нь гал дээр хайрс тогтоож шарна.
- Шарсан махаа гаргаж тавиад урьдчилж бэлтгэсэн лууван, цоохор майлс, сонгиныг мах шарсан тогоонд хийж 10 минут шарна. Саримс, гангаа хийж амтлана.
- Шарсан мах, үхрийн шөл, цагаан дарсаа дээр нь хийж зөөлөн гал дээр 1-2 цаг чанана.