Орц:
- HUCHU Premium beef – татсан мах (450гр)
- 1/4 аяга сүү
- 2 аяга прего соус
- 9ш лазаниагийн зориулалтын гоймон
- 1 аяга моцарелла бяслаг(28гр)
- 1ш лаазласан мөөгний шөл
Бэлтгэх:
- Шарах шүүгээг 200 хэмд урьдчилан халаана. Энэ зуур мөөгний шөл, сүүгээ жижиг саванд хольж бэлтгэнэ.
- Махаа хайруулын тавагт дунджаас дээш галд хайрс тогттол шарахдаа бөөгнрүүлэхгүйгээр хутгаж шарна.
- 11×7×2 см хэмжээтэй саванд бэлдсэн махныхаа хагасыг жигд тараан тавьж нэмэлтээр үрсэн бяслагаа цацан, 3ш лазаниа гоймон дээр нь тавина. Энэхүү үйлдлийг 2 удаа давтаж үе үүсгээрэй. (Савны хэмжээ чухал)
- Бэлтгэсэн лазаниагаа шарах шүүгээнд 30минут болгоно.
- 10 минут тасалгааны температурт хөргөөсний дараа таны хоол бэлэн болно.