Орц:
HUCHU premium beef – өвчүү, ястай (0.5 – 1кг)
- 2 халбага ургамлын тос
- 2 бөөрөнхий сонгино
- 2 аяга үхрийн махны шөл
- 2 халбага шар буурцагны тос
- 35гр хуурай сонгинотой шөл (дэлгүүрт худалдаалагддаг бэлтгэсэн шөл)
- 1 цайны халбага жижиглэсэн саримс
- 8-10ш Франц маягийн талх
- Бага зэрэг зүссэн бяслаг (сонголтоор)
Бэлтгэх:
- Жижиглэсэн өвчүүг тогоонд хайрс тогттол эргүүлж тойруулан шарна.
- Өвчүүгээ гаргаж тавиад тогоонд сонгиноо хийж зөөлөн гал дээр удаан шарна (18 минут).
- Дээр нь үхрийн шөл, шар буурцагны тос, саримсны шөлөө нэмж галыг ихэсгээд өвчүүгээ хийж буцалгаад галыг зөөлрүүлж, зөөлөн гал дээр 2-3 цаг чанана.
- Франц маягийн талхаа голоор нь хуваан өвчүүгээ нимгэн зүсэж голд нь хавчуулаад таны хоол бэлэн болно.
- Өөрийн амтлах мэдрэмждээ тохируулан сонгино, өвчүү чанасан шөл болон баяслагаар сендвичээ амтлаарай.