Орц:
HUCHU premium beef – Цоройны арваалж махан стейк, 500-700гр
Балсамик дрессингт:
- 1\4 балсамик цуу
- 2 цайны халбага оливын тос
- 1 цайны халбага жижиглэсэн базилик
- 1 цайны халбага джон гич
- 1 цайны халбага жижиглэсэн саримс
- 1/2 халбага элсэн чихэр
Бэлтгэх:
- Шингэн амтлагчны орцуудыг жижиг саванд хийж бэлтгэнэ.
- Цоройны арваалж махан стейкыг балсамик соустай хольж зориулалтын хүнсний саванд хийж, хөргөгчинд 6 цаг амраана.
- Стейкыг зориулалтын нүүрстэй гриллд 11-16 минут шарна.
- Хэрэв газан грилл ашиглах бол дунджаас бага гал дээр 16-21 минут хоёр талаас нь шараарай.
- Шарж болгосон стейкыг давс перецээр амтлаж, махны ширхэгийн хөндлөн чиглэлд зүсэж таваглана.