Орц:
- HUCHU premium beef – сээрний цул мах (1-1.3кг)
- 1ш лемон
- 1/4 аяга жижиглэсэн яншуй
- 2 цайны халбага жижиглэсэн саримс
- 1/2 цайны халбага давс, перец
- 900гр төмс,
- 2 цайны халбага оливын тос
Бэлтгэх:
- Шарах шүүгээг 160 градуст урьдчилан халаана.
- Энэ зуурт лемоны хальсыг үрж, 1 цайны халбага лемоны шүүс хийнэ.
- Дундаж хэмжээтэй саванд 2 цайны халбага яншуй, 1 цайны халбага саримс, 1/4 цайны халбага перецээ хольж, бэлтгэсэн сээрний цул махандаа түрхээд зориулалтын саванд хийнэ.
- Төмсийг үлдсэн сармис, давс, оливийн тосоор амтлаад хайрс тогттол хайруулын тавагт шарна.
- Савтай амталсан махан дээрээ шарсан төмсөө хийгээд шарах шүүгээнд 210 градуст 55-60 минут болгоно.
- Махаа гаргаж мөнгөлөг цаасаар бүтээгээд үргэлжлүүлэн 15-20 минут шарах шүүгээнд болгоно.
- Үхрийн махаа ширхэгийн хөндлөн чиглэлд нимгэн зүсээд тавагана. Төмсөө таваглахдаа яншуй цацаж, лемоны шүүсээр нэмж амтлаарай.