Үхрийн гол махтай веллингтон

Орц:

HUCHU premium beef – Үхрийн гол мах

  • 1 цайны халбага оливын тос
  • 1/2 цайны халбага давс
  • 1/2 цайны халбага перец
  • 224г мөөг
  • 1ш сармисны гол
  • 2 халбага хуурай дарс
  • 2 халбага  джон гич
  • 1/2 халбага хатаасан ганга
  • Pastry гурил
  • Өндөгний шар
 

Бэлтгэх:

  1. Үхрийн гол махыг давс перецээр амтлана.
  2. Хайруулын тавгийг дунд зэргийн гал дээр халааж хагас халбага оливын тосонд амтласан махаа жигд бор өнгийн хайрс тогттол тал бүрээс нь шарна.
  3. Шарсан мах амрах зуурт саримсны гол мөөгөө нунтаг болтол нь миксердэнэ. 
  4. Мах шарсан хайруулын тавагтаа үлдсэн оливын тосоо нэмээд миксердсэн мөөг саримсаа хуурай дарстай хамт хуурна. Дарсны уур бүрэн ширгэж дууссаны дараа джон гич, хатаасан гангаа (thyme) нэмж 2-3 минут болгоно.  
  5. Шарах шүүгээний тавиурт хүнсний мөнгөлөг цаасан дээр бэйкэриний цаасыг дэвсэж бэлтгэнэ. Үүний дараа пастри гурилаа гол махны уртаас 6см илүү өргөнтэй, гол махны өргөнөөс 3 дахин урт хэмжээтэй ниймгэн илдэж тавирай. 

  6. Дээр нь хайруулын тавагт болгосон мөөгтэй амтлагчаа нимгэн түрхэж бэлтгэнэ.  Шарж бэлтгэсэн үхрийн гол махаа пастри гурилан дээрээ тавьж орооно. Ингэж ороохдоо махны бүх хэсгийг бүрэн ороож битүүлнэ. 

  7. Бэйкэриний цаасан дээр ороосон веллингтоноо тавиад өндөгний шарыг гадна хэсэгт нь түрхэж шарах шүүгээндээ 220 градуст 35-50 минут болгоно. Веллигтоны гадар хэсэг шаргал бор өнгөтэй болсон үед шаран шүүгээнээс гаргаж 10 минут амраагаад таны хоол бэлэн болно. 

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *