BBQ соустай үхрийн шарсан хавирга

Орц:

Хавирганд:

    • 2кг HUCHU premium beef – Үхрийн хавирга
  • 2 халбага нунтаг сармис
  • 1 халбага нунтаг сонгино
  • 2 халбага паприка
  • 2 халбага давс
  • 1 халбага нунтаг хар перец 
  • 1/2 халбага кумин
  • 1 халбага чили (сонголтоор)
  • 2 халбага оливиын тос 

Соусанд:

  • 2 аяга (500мл) барбекю соус
  • 3 халбага хэрчсэн сармис
  • 2 халбага оливын тос
  • 1 халбага давс

Бэлтгэх:

  1. Хавирганы гадар шүүсийг цаасан алчуураар БҮРЭН шингээн авч (өөрт тохируулан нэмэгдэл хальсыг авч болно) оливийн тосоор сайтар тослоно .
  2. Нунтаг амтлагчуудаа хольж (бор элссэн чихэр, cajun, нэмэлтээр: нунтаг сармис, нутаг сонгино, орегано, улаан перец,) хавиргандаа түрхэнэ. Та заавал бүх амтлагчуудыг ашиглах шаардлагагүй бөгөөд өөрийн амтны мэдрэмжинд тааруулан нэмэлт амтлагчуудаа сонгох боломжтой.

  3. Амталсан бэлдэцээ зориулалтын уут эсвэл таглаатай саванд хийж хөргөгчинд 1-2 цаг амраана. 

  4. Шарах шүүгээг 180 градуст халааж, амталсан хавиргаа хүнсний мөнгөлөг цаасаар хоёр давхар сайтар орооно. Ингэхдээ мөнгөлөг цаасны ирмэгийг уур гаргахгүй байхаар сайтар битүүлээрэй.

  5. Хавиргаа шарах шүүгээний дунд талын тавиур дээр 3,5-4 цаг жигнэнэ. 

  6. Ингээд хавирга таны хүссэн хэмжээнд зөөлөрсөн бол дээр нь BBQ соусаа түрхэж дахин 2-3 минут жигнээрэй.

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *