Орц:
HUCHU premium beef – Богино хавирга (14-18 см, 1-2кг)
- 1/2 аяга кечуп
- 1/3 аяга джон гич
- 1/3 аяга хойсон соус
- 1/4 аяга жалапено чинжүү
- 2 халбага жижиглэсэн цагаан гаа
- 2 халбага ус
- Жижиглэсэн шинэ силантро (заавал биш)
Бэлтгэх:
- Кетчуп, гич, хойсон, жалапено чинжүү, цагаан гаа, усаа хольж cоуc болтол нь блэндэрт холино.
- Сүүлчийн амталгаанд зориулж нэг халбага соусыг таслаж авна.
- Үлдсэн соус дээр нэг халбага бор элсэн чихэр нэмж хутгана.
- Элсэн чихэртэй бэлтгэсэн соусаа богино хавирганадаа түрхэж гялгар уутанд хийгээд хөргүүрт 1-4 цаг хадгална (marinated short ribs).
- Хавиргаа соуснаас гаргаж авна. (шарахад соус ихтэй байх нь тохиромжгүй байдаг)
- (Grill + Braising technique) Гриллээ урьдчиан халааж бэлтгэнэ. Ингэхдээ гриллийн захыг тойруулан голд нь хоосон зай үлдээж жигд халаана. Тойруулж тавьсан нүүрс жигд халсны дараа 3-4 нүүрсийг гол хэсэгт тавьж өгнө.
- Хавиргаа хүнсний мөнгөлөг цаасаар бүрж, зориулалтын саванд тавиад гриллийн сетка дээр байрлуулна.
- Гриллын тагыг хааж дунд зэргийн гал дээр 1-2 цаг болгоно.
- Үүний дараа хавиргатай саваа болгоомжтойгоор гриллээс авч задлаад хавирганы махтай хэсгийг дээш харуулан тавьж үлдсэн соусаа түрхэж өгнө.
- Грилл дээр үргэлжлүүлэн 10-15 минут болгосны дараа таны хоол бэлэн болно.
- Таваглахдаа силантро, ази ногоо, чинжүү нэмээрэй.