Орц:
HUCHU premium beef – Үхрийн богино хавирга
- 8гр хөөлгөгч
- 400гр гурил
- 3 цайны халбага элсэн чихэр
- 2 халбага оливын тос
- 1 халбага давс
- 4 хумс сонгино
- 1ш сонгино
- 3ш төмс
- 2ш лууван
Бэлтгэх:
- Нунтаг гурилаа хөөлгөгч, давс, элсэн чихэр, тостой холин бүлээн усаар зуурна. Гурил 20 минут амраасны дараа зүсэж бэлтгэнэ.
- Хоолны тогоонд тосоо халааж сонгино, саримс нэмж хуурна. Үхрийн богино хавиргаа нэмж давсаар амтлаад 1.5 л ус хийн зөөлөн галд 1цаг чанаарай.
- Хэрчиж бэлтгэсэн төмс, луувангаа тогоондоо нэмж хийгээд зөөлөн гал дээр 15минут жигнэнэ. Үүний дараа гурилаа нэмж 20минут жигнээд таны жимбий бэлэн болно.

