Үхрийн стейк ба таны эрүүл мэнд

Гэр бүлээрээ тойрч суугаад уур савсасан халуун тогооны шөл ууж амттай сайхан гарын хоол иднэ гэдэг ямар ч гэр бүлийн хамгийн дотно дулаан мөч байдагтай санал зөрөх хүн ховор биз ээ. Сүүлийн үед Монголын айл өрхүүд Дэлхийн соёлтой хөл нийлж оройн хоолондоо стейк зооглон, тансаг ширээ тойрон сууж, үдшийг гайхалтай өнгөрүүлэх нь энгийн зүйл болсон мэт. Оройн зоогонд сонгогдсон үхрийн стейкны эрүүл мэндэд тустай итгэмээргүй таван ашиг тусыг танилцуулья.


1. Стейк бол хамгийн уургаар баялаг хүнсний бүтээгдэхүүнүүдийн нэг.

Уураг бол хүний биеийн эсүүдэд агуулагддаг амьдралыг тэтгэгч хамгийн чухал дөрвөн макро тэжээлийн нэг бөгөөд мах, сүү, өндөгөнд ихээр агуулагддагаар нь хүмүүс илүүтэй мэддэг.

Хүний үс, арьс, цус, ясны хэвийн үйл ажиллагаанд уураг нь чухал нөлөөтэй. Үүнээс гадна булчингийн масс нэмэгдүүлэж хүний биеийн энзимийн процесс, гормоны тэнцвэрт байдлыг хангахад хүртэл оролцдог байна.

Стейк идэх нь биед хэрэгтэй уурагаа нөхөн авах амархан аргуудын нэг. Жишээ нь: Портерхаус (Porterhouse), сирлойн (Sirloin) зэрэг стейкны аль ч байсан таны уургийн өдрийн хэрэгцээг бүрэн хангах бөгөөд ойролцоогоор 176 каллори (100гр стейк тутмын 20гр нь уураг )байдаг.

2. Стейк таныг төмрийн тутагдлаас урьдчилан сэргийлнэ.

Төмөр нь хүний цусны улаан эс дэх хүчилтөрөгчийг зөөвөрлөхөд чухал оролцоотой учраас бидний өдөр тутмын эрүүл мэндэд зайлшгүй хэрэгтэй.

Үхрийн стейк нь төмөрийн агууламжаар баялагаас гадна бүрэн болоогүй шүүрхий байхдаа хүний биед шингэц сайтай байдаг. Үхрийн маханд 15 хувийн төмөр агуулдаг бөгөөд 100 грам үхрийн мах нь хүний биеийн нэг өдрийн төмөрийн хэрэгцээг (13.7–15мг) бүрэн хангадаг байна.


3. Стейк бусад микро тэжээлүүдээр ч баялаг.

Дан төмөр, уургаас гадна бидний биед хэрэгтэй бусад тэжээлүүд хүртэл үхрийн стейкэд агуулагддаг. Үүнд кератин(creatine), карносин (carnosine) зэрэг тархи болон биеийн үйл ажиллагааг дэмждэг микро тэжээлүүдийг багтааж болно.

Үхрийн стейк нь В-гийн төрлийн амин дэмүүд болон цайрын агууламжтай ба ялангуяа үр тариагаар тэжээсэн үхрийн мах омега-3, А болон Е амин дэмийг нэмэлтээр агуулсан байдаг.

4. Стейк таныг инээмсэглэхэд туслана гэвэл та итгэх үү ?

Америкийн Шүдний Эмнэлэгүүдийн Холбооны (American Dental Assosiation) зөвлөсөнөөр бол дутуу болсон шүүрхий мах фтороор баялаг тул таны яс болон шүдний бат бөх байдалд тустай гэжээ.

5. Стейк таны сэтгэцийн эрүүл мэндэд ч бас тустай.

Хэд хэдэн судалгаанд шүүрхий махны хэрэглээ болон сэтгэцийн өвчинд өртөх магадлалыг харьцуулан дүгнэлт гаргасан байна. Эдгээр судалгааны нэгд нь нийт судалгаанд оролцсон эмэгтэйчүүдийн 60 нь сэтгэл гутралын өвчтэй 80 нь санаа зовинох өвчтэй байсан ба тэдний түүхий махны хэрэглээг Австрали улсын хүн амын нэг өдрийн махны хэрэгцээний зөвлөмжид (65–100гр) тулгуурлан дүгнэжээ.

Үр дүнд нь өдрийн авах ёстой махны хэрэглээнээс бага хэрэглээтэй байсан эмэгтэйчүүд нь бусад эмэгтэйчүүдээс илүү сэтгэл гутралд ордог нь тогтоогдсон бөгөөд хоёр дахин их сэтгэл зовнилын өвчтэй болох магадлалтай гэж дүгнэсэн байна.

Та гэр бүлээрээ амттай эрүүл хооллохыг хүсвэл үхрийн стейкыг хоолны цэсэндээ оруулахаа бүү мартаарай!

Эх сурвалж: 5Healthybenefitsofeatingsteak.MeatandWine.Apr.30.2019:https://themeatandwineco.com/blog/5-health-benefits-of-eating-steak/

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *