Хэрхэн худалдааны лангуун дээрээс сайн мах сонгож авах вэ?

Бид дэлгүүрийн лангуун дээрээс хамгийн тод улаан өнгөтэй махыг хайдаг. Гэвч яг үнэндээ шинэ мах нь гаднаас харагдахдаа бага зэрэг хүрэн өнгийн туяатай байдаг гэдгийг та мэдэх үү? Махны гадаргуу дахь нэгдлүүд агаартай нийлэгжиж махны пигментүүд хүчилтөрөгчтэй урвалд орсноор бидний сайн мэдэх улаан өнгийг үүсгэдэг. Тийм бол муудсан мах үнэхээр бор өнгөтэй байдаг болов уу?

Шинэ, цэвэрхэн, аюулгүй махыг худалдан авахыг хүсвэл та дараах 7 зүйлийг анхаараарай.

Махны өнгө

Үхрийн шинэ мах бараандуу улаан өнгөтэй байдаг. Махны гадар нь бор өнгөтэй бол энэ нь махны гадаргуун нэгдлүүд агаартай удаан хугацаанд нийлэгжсэн гэсэн үг бөгөөд заасан хугацаа хэтрээгүй тохиолдолд хүнсэнд ашиглах боломжтой. 

2. Үнэр

Махны муудсан эсвэл шинэ эсэхийг үнэрлэж мэдэхэд мэдээж бага зэрэг хүндрэлтэй байдаг. Гэвч үнэр бол махны шинэ эсэхийг тодорхойлох хамгийн шилдэг арга юм. Хэрэв таньд худалдааны махнаас муудсан, өмхий, эвгүй мэдрэмж төрүүлсэн үнэр үнэртсэн бол худалдан авалт хийхгүй байхыг зөвлөе

3. Аль болох цэвэрхэн зүсэлттэй махыг сонгох

Та зүсэж бэлтгэсэн махны хэлбэрийг ч мөн худалдан авалтандаа анхаарч үзээрэй. Цэвэрхэн бэлтгэсэн мах нь элдэв хөрөөдсөн махны ёрдойсон хурц ирмэг, ясгүй, үзэмж сайтай байдаг. 

4. Махны ширхэг 

Махны булчингийн ширхэгүүд тод харагдаж байгаа бүдүүн ширхэгтэй мах нь ихэвчлэн удаан болгож идэхэд тохиромжтой байдаг. Эсрэгээрээ Tenderloin roast (гол мах) нь булчингийн ширхэг нарийн нягт зөөлөн байдаг.

5. Махны биет байдал

Үхрийн мах нь нягт, цуламгай байх ёстой. Буруу тээвэрлэсэн эсвэл чанар муутай мах гарт барихад хэцүү, наалдамхай хэт гэссэн байдаг тул худалдан авахаас татгалзаарай. 

6. Хадгалах хугацаа

@Huchu Organic beef farm 

Савласан махны шошго дэээрээс та махыг төхөөрсөн он сар өдрийг харах боломжтой. Хэрэв та худалдан авсан өдрөө хоол хийх бол хадгалах хугацаа, гүн хөлдсөн эсэхээс хамааран гүн хөлдөөгөөгүй бол хамгийн эртдээ 3–5 хоногийн дотор бэлтгэсэн мах, хөлдөөсөн бол 6–12 сарын өмнөх махыг хэрэглэж болно.

Зарим савласан махны шошгон дээр хадгалах хугацааг заасан байдаг ч ихэнх махны хадгалах хугацааг харах боломжгүй байдаг. Хугацаа хэтэрсэн мах хэрэглэх эрүүл мэндийн хувьд мэдээж маш эрсдэлтэй. Ялангуяа татсан махны хугацааг хэтрүүлэхгүй байх хэрэгтэй ба бусад махнаас илүү бэлтгэл шаардсан байдаг учраас муудах магадлал өндөртэй байдаг. 

7. Савлагаа 

Хэдийгээр савлагааны байдал махны чанарт төдийлөн нөлөөлөөд байхгүй ч махыг хэрхэн бэлтгэсэн талаар мэдэхэд тань тусалж чадна. Хэрэв махны савлагаа нь гэмтэлтэй, бохирдолтой, хэлбэр муутай бол тухайн савласан махыг авахаас татгалзах хэрэгтэй. Махны савлагааны битүүмж ямар нэгэн байдлаар алдагдсан бол махыг бохирдуулах, урвалд оруулах ямар нэгэн гадний биет нэвтэрсэн байх магадлалтай учраас худалдан авахгүй байхыг зөвлөе.

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *