Дээд зэрэглэлийн мах гэж юу вэ?

Хүчү агро ХХК нь “Prime” зэрэглэлийн үхрийн махан стейк бэлтгэхэд хамгийн тохиромжтой Шотландын хар ангус үхрийг Монгол улсдаа өсгөж “HUCHU Premium Beef” нэрийн стейкүүд болон сайн чанарын үхрийн махыг хэрэглэгч таны гал тогоонд ХҮЧҮ ОРГАНИК фермээсээ шууд хүргэдэг. 

Монголчууд бид малынхаа махыг 1,2,3 зэргийн мах гэж ангилдаг тухайлбал нуруу, гуя, далны хэсгийн мах нэгдүгээр зэрэг, хавирга, сээрний мах хоёрдугаар зэрэг, хүзүү, цорой, шаант, богтосны мах гуравдугаар зэргийнх байдаг. Худалдаа болон хэрэглээндээ гуяны, хааны, хүзүүний гэх нэршилээр нь ангилаж, хэрэглэж хэвшисэн байдаг. 

Глобалчилал, технологийн хөгжил, аялал жуулчлалын нөлөөгөөр, олон орны хоолны соёл манай улсад нэвтэрч шинэ ойлголт, нэр томъёо бий болсоор байна. Жишээлбэл: Ямар махыг дээд зэрэглэлийн (Premium beef)үхрийн мах гэдэг талаар хүмүүс их асуудаг. 

“Premium beef” буюу дээд зэрэглэлийн үхрийн мах нь зөвхөн гулуузны үнэлгээгээр тодорхойлогдох үзүүлэлт биш юм. Иймээс тухайн гулууз махыг ямар амьтанаас бэлтгэсэн болох (генетик), тухайн малын амьд үеийн нөхцөл байдал, амьдралын чанар (байгальд бэлчээрлэх, стрессгүй байх) зэрэг өргөн хүрээний үзүүлэлтийг хамруулдаг байна. 

АНУ-н баталгаажуулалтын байгууллага дээд зэрэглэлийн махыг баталгаажуулахдаа гулууз махыг дараах шалгуур үзүүлэлтээр үнэлэж дүгнэдэг байна: 

  1. Зөвхөн шүдлэн насны эр үхэр болон гунжны гулууз байх; 
  2. АНУ-ын махны зэрэглэлийн стандартын дагуу “Prime”, “Choice” зэрэглэлийнх байх бөгөөд алаглалт (marbling score) нь “Modest” үнэлгээтэй байх ;
  3. Дундаж эсвэл түүнээс дээш хэмжээний алаглалттай байх; (fine marbling texture)
  4. 30 сараас дээшгүй насны үхэрийн махны өнгө, бүтэц, биет байдал нь стандартын шаардлага хангасан байх;
  5. “Ribeye Area” буюу хавирганы толгойн махны талбай нь 8–10см квадрат хэмжээтэй байх;
  6. Гадар өөхний зузаан нь 2см-ээс бага байх;
  7. Маш нарийн булчингийн ширхэгтэй;
  8. Сэрвээний өндөр нь 5см-ээс илүүгүй байх;
  9. Булчин мах нь цусны судал, бөөгнөрөлгүй байх;
  10. Махыг огтлоход харлахгүй байх;
@ Huchu Organic Beef Farm

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *