Бидний тухай

ХҮЧҮ МАХНЫ ҮХРИЙН ЭРЧИМЖСЭН АЖ АХУЙ

Бэлчээрийн мал аж ахуйд суурилсан эрчимжсэн махны үхрийн аж ахуйг шинэ шинэлэг арга барилаар хөгжүүлэн төгөлдөржүүлж, хамт олон тэдний гэр бүлийн сайн сайхныг дэмжиж, харилцагч, хэрэглэгчидтэйгээ үнэнч, хариуцлагатай, ёс зүйтэй харилцааг цогцлоон эрүүл, баталгаатай үхрийн махыг бэлтгэн нийлүүлнэ.

Бид гарал үүсэл нь тодорхой, эрүүл, баталгаатай, дээд зэрэглэлийн үхрийн махыг нийлүүлж, эх орныхоо эрүүл жаргалтай ирээдүйд хувь нэмрээ оруулагч байна.

ХҮЧҮ ЭРЧИМЖСЭН АЖ АХУЙН ЦОГЦОЛБОР:

200 тн
Үр тариа, байгалийн хадлан
10 тн
Органик шинэ мах
50 %
Хэрэглэгчдийн сэтгэл ханамж

БИД

Ш. Лхагвасүрэн

Тэжээллэгийн технологич

Ч.Дамдинсүрэн

Мал зүйч

Т. Энхтүвшин

Туслах ажилтан

Бид юу хийдэг вэ?

Аюулгүй хүнс

Хүнсний аюулгүй байдлыг хангаж ажиллахын тулд бид өөрсдийн цогцолбор аж ахуйг эрхэлдэг. Эрүүл малаас эрүүл мах бэлтгэгдэх суурь нөхцөл бий. Иймээс бид үхэр сүргээ өөрсдөө өсгөн бойжуулж, хамгаалагдсан фермийн аж ахуйг бий болгож, эрүүл мэндийн хяналт хийж, тарга хүчээ бүрэн авсны дараа мах бэлтгэдэг.

Мал төхөөрөх, мал бэлтгэх явцад хүний эрүүл мэнд, үйл ажиллагаатай холбогдсон махны бохирдол ихээр үүсдэг учраас MNS CAC RCP 58:2013, MNS ISO 2200:2019, MNS CAC/RCP 1:2003 стандартуудыг үйл ажиллагаандаа мөрдлөг болгон хэрэгжүүлдэг.

Мах бол хамгийн хурдан бүтцийн өөрчлөлтөд ордог хоол хүнс учраас технологийн горимыг нягт баримталж, тогтмол хугацаанд технологийн хяналт шинжилгээ хийдэг.

Мал болон махнаас авсан дээжийг Монгол улсын томоохон лабораториудад тогтмол хугацаанд шинжлүүлж бүтээгдэхүүний аюулгүй байдлыг баталгаажуулдаг. 2

HUCHU Premium beef

Эрүүл дархлаатай малаас сайн чанарын мах бэлтгэхийн тулд дараах арга технологи, үйл ажиллагааг хэрэгжүүлэн ажилладаг:
1. Шүдлэн насны үхрийг байгалийн хадлан тэжээлийн ургамлаар байран маллагааны нөхцөлд 45-120 хоног тэжээдэг.
2. Олон улсын бод мал төхөөрөх стандартыг хэрэгжүүлдэг.
3. Гулуузыг 14-21 хоногийн хугацаанд технологийн дагуу сэврээдэг.
4. Гулуузыг ОУ-ын стандартын дагуу хэсэглэж, ангилж, вакуумдаж савладаг.

Малын тэжээл бэлтгэл, үйлдвэрлэл

Сайн чанарын мах бэлтгэхийн тулд байгалийн бэлчээрт бэлчээрлүүлэхийн зэрэгцээ нэмэлт тэжээлээр тэжээх шаардлага зайлшгүй байдаг. Үржил шимтэй Сэлэнгэ нутгийнхаа хөрсөнд ногоон тэжээл болон бусад тэжээлийн ургамлыг тариалах, боловсруулах замаар нэмэлт тэжээлээ бэлтгэж байна.

Фермийн мененжмент

Мал амьтанд энэрэнгүй ханддаг өвөг дээдсийнхээ арга ухааныг хүндэтгэн органик фермийн аж ахуйг олон улсын түвшинд эрхэлж байна.​